Өнөөдөр говь, талын нутгаар шороон шуурч, цаашид нутгийн зүүн, хойд хэсгээр сэрүүснэ гэдгийг анхаарууллаа

Өнөөдөр говь, талын нутгаар шороон шуурч, цаашид нутгийн зүүн, хойд хэсгээр сэрүүснэ гэдгийг анхаарууллаа

Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.