Мэргэжлийн сүмо бөхийн зуны башё өчигдөр /2024.05.12/ Японы Рюүгокү Кёкүгикан ордонд эхэлсэн. Башёд Макүүчи зиндааны зүүн жигүүрийг Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хоошёорюү С.Бямбасүрэн, баруун жигүүрийг Котозакүра, Киришима Б.Лхагвасүрэн нар тэргүүлэн барилдаж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2024.05.13/ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, оозэки Такакэйшо нар бэртлийн улмаас энэ башёд цаашид барилдахгүй болсоноо мэдэгдлээ. Г.Ган-Эрдэнэ ташаа, өвдгөө бэртээсэн бол 27 настай япон бөх Такакэйшо баруун гар, цээжний булчингийн гэмтэл авсан байна. Иймд тэдний өнөөдөр учраа таарсан хоёр бөх шууд даваа авахаар боллоо.