Завсарлага дууссан тул гишүүд ажилдаа орж, УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Завсарлага дууссан тул гишүүд ажилдаа орж, УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр /2024.03.15/  нээсэн ч ирц бүрдэхгүй байсаар үр дүнтэй хуралдахгүй өнөөдрийг хүрэв. Учир нь, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа гэх шалтгаанаар байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, бүрдлээ гэхэд цөөн гишүүнтэйгээр хуулийн хэлэлцүүлгийг хийж ач холболдол, ирээдүйд гарах үр дагаварыг тооцох зэргийг хаягдуулж байсан юм. Ийнхүү УИХ-ын үйл ажиллагаа цалгардсаар байсан учир УИХ-ын чуулганы хуралдааныг энэ сарын 06-13-ныг хүртэл долоо хоногийн хугацаатай завсарлуулсан. 

Тэгвэл завсарлага дуусч өнөөдөр /2024.05.13/ гишүүд ажилдаа орж байна. Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. Мөн 14.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдахаар тов зарлажээ. 

 




Өнөөдөр гахай өдөр

21 цагийн өмнө