УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын гавьяат эдийн засагч, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Уртнасан нарын хамт иргэдтэй хийх уулзалт Ховд аймгийн ЖАРГАЛАНТ суманд амжилттай болов. Ш.Адьшаа "2020 онд Холын цэнхэр Ховд нутгийнхаа иргэдийн итгэлийг өвөртлөн төр түшилцэх хүндэт үүргийг хүлээсэн. Иргэдийнхээ итгэлийг алдахгүйн тулд миний бие боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай, бүтээн байгуулалт зэрэг бүх салбарт анхааран ажиллалаа. Өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа тайлагнаж иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон халуун дулаан уулзалт болж өндөрлөв. Уулзалтад идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Эрүүл энхийг хүсье" гэлээ.