Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ний өдөр /2023.11.17/ Нийслэлийн АН-ын хорооны даргаар сонгогдсон Т.Батцогт нь УИХ-д нэр дэвших хүсэлтээ намдаа гаргасан гэх мэдээлэл байна.
Угтаа бол тэрбээр Нийслэлийн АН-ын даргын хувиар ирэх намар болох нийслэл, орон нутгийн сонгуульд намаа удирдаж орох ёстой. Гэтэл нийслэлийн АН-ын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгч, УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшье хэмээн намын удирдлагуудаасаа хүсч байгаа аж. Тиймээс нийслэлийн АН-ын хорооны даргад түр орлон гүйцэтгэгчийг томилох магадлалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.