ВИДЕО: Оросын Санкт-Петербург хотод автобус гүүрний хашлага мөргөж, голд унасны улмаас олон хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ

ВИДЕО: Оросын Санкт-Петербург хотод автобус гүүрний хашлага мөргөж, голд унасны улмаас олон хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ

ОХУ-ын Санкт-Петербург хотод 20 орчим зорчигчтой явж байсан нийтийн тээврийн автобус гүүрнээс гол руу унаж, олон хүн амиа алдсан хэрэг өчигдөр /2024.05.10/ гарчээ. Зарим олон улсын хэвлэлд мэдээлснээр "автобус хоёр автомашинтай мөргөлдсөний улмаас жолоодлогоо алдаж гүүрний хашлага мөргөн, "Мойка" гол руу унасан, үүний улмаас долоон хүн амиа алдсан" гэжээ. Тодруулбал,  автобус гол руу унасны улмаас долоон хүн амиа алдаж, хоёр хүний ​​биеийн байдал хүнд, дөрвөн хүн эмнэлзүйн үхлийн байдалтай байгаа ажээ. Харин автобусны жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж Оросын тал мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC