Монголд зорчиж буй Солонгос иргэдийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүсчээ

Монголд зорчиж буй Солонгос иргэдийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүсчээ

Гадаад харилцааны яам 10-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "Солонгос-Монголын Консулын 11 дэх зөвлөл"-ийг 9-ний өдөр зохион байгуулж, консулын салбарын хүлээгдэж буй асуудлууд, тэр дундаа Монгол Улсын иргэдийн Солонгост орох, гарах, оршин суух зэрэг асуудлыг хэлэлцсэн талаар БНСУ-ын Hankyung агентлаг мэдээллээ.

Мөн тус уулзалтын үеэр Консулын аюулгүй байдлын газрын дарга Юн Жу Сок “шинэ төрлийн коронавирусын халдвар нэмэгдсээр байгаа. Иймд Монгол Улсад зорчиж буй Солонгос иргэдийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улс онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэжээ.