СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, -3, -8 хүрч хүйтэрнэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, -3, -8 хүрч хүйтэрнэ

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмоор өнөө шөнө -1...-3 градус хүйтэн хононо.

Маргааш буюу тавдугаар сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

  1. Тавдугаар сарын 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор
  2. Тавдугаар сарын 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  3. Тавдугаар сарын 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр
  4. Тавдугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орох төлөв гарчээ.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Тавдугаар сарын 12-нд ихэнх нутгаар дулаарах бол 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.