Өчигдөр ОХУ-ын Омск, Эрхүү мужуудын Уфанет, Оренбург хотын телевизүүдийг үл таних этгээд хакердсан Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Ингэхдээ тухай үед телевизүүдээр шууд дамжуулж байсан “Ялалтын баярын парад”-г тасалдуулж оронд нь ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайнтай холбоотой бичлэгийг үзэгчдэд үзүүлсэн байна.
Мөн “Crocus City Hal”l-д болсон террорист халдлагын дүрс бичлэг, сонгуулийн луйврыг нотолсон бичлэг, Украины эсрэг байлдаж буй Оросын цэргүүдийн гэрэл зургуудыг үзүүлээд тус бүр дээр нь “алуурчин” гэх үгийг бичсэн байжээ. Хакердуулсан “Уфанет”-ийн сувгуудыг ОХУ-ын 600 гаруй хот, сууринд олон мянган хүн үздэг аж. Одоогоор телевизүүдийн хэвлэлийн алба нэвтрүүлгүүдээ түр зогсоосон бөгөөд "асуудлыг шийдэж байна" гэж мэдэгдсэн байна.
? Өчигдөр хакерууд Оросын бүс нутгуудын ТВ сувгуудыг хакердаж, Ялалтын парадын оронд Украины дайны тухай, Путины тухай видео цацлаа❗️
— r. davaadorj (@rdavaadorj) May 9, 2024
Бичлэгт Путин “баатрын нэрээр сургуульд маньяк, педофил, хүний мах иддэг махчид авчирч байгаа” талаар гарчээ. Мөн Путинг “Үнэ цэнэгүй, түүнийг… pic.twitter.com/m8oI0vfSq7