"The Mongolz" баг Оросын "Virtus.pro"-д хожигдсоноор "ESL Pro League" тэмцээнээ өндөрлүүллээ

"The Mongolz" баг Оросын "Virtus.pro"-д хожигдсоноор "ESL Pro League" тэмцээнээ өндөрлүүллээ

Электрон спортын хамгийн том байгууллагуудын нэг "ESL (Electronic Sports League)"-ээс уламжлал болгон зохиодог, CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League" үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 32 баг Мальта улсын Сент Жулианд цугласан бөгөөд 19 дэх удаагийн ESL Pro League-т Ази тивийг төлөөлөн Монголын "The Mongolz" баг оролцож байгаагаас гадна монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг оролцож буй. Хасагдах шатанд анх удаа шалгарсан The Mongolz баг 12 шатанд Оросын Virtus.pro багтай таарч 2-1 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Хоёр баг өмнө нь таарч тоглоход мөн Оросын баг 2-1 харьцаагаар хожиж байв.