Х.Булгантуяа: Асаргааны тэтгэмжийг өнгөрсөн онд 270 мянга болгож нэмсэн бол энэ жил дахин 12 хувиар нэмж байгаа

Х.Булгантуяа: Асаргааны тэтгэмжийг өнгөрсөн онд 270 мянга болгож нэмсэн бол энэ жил дахин 12 хувиар нэмж байгаа

Засгийн газрын өнөөдрийн /2024.05.08/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах агентлагийн томилгоо хийгдлээ. Төрийн албаны тухай хуульд өнгөрсөн жил өөрчлөлт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ажиллах боломж бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалт хийсэн. Манай төрийн албанд 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг. Төрийн албанд ороход хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалт өгөхөд тохируулга хийгдээгүй, тоног төхөөрөмж хангалтгүй байсан. Тэгвэл бид төрийн албаны зөвлөлтэй хамтраад сүүлийн хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албаны хуулийн дагуу шалгалт өгөх боломжийг нээж өгсөн. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хоёр дахин багасгаж өгсөн. Мөн өнгөрсөн жилийн хугацаанд таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг барьсан ба дахин таван төв шинээр байгуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах агентлагийн даргаар н.Маргад-Эрдэнэ гэх залууг томиллоо. Улсын хэмжээнд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг ба 60 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн асардаг иргэд байдаг. Эдгээр хүмүүс байнгын асаргааны тэтгэмж авдаг. Энэ хүмүүст өгөх тэтгэмж 80 мянгаас 123 мянга орчим төгрөг байсан. Үүнийг хоёроос гурав дахин нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувьд тэнцэхүйц хэмжээ буюу 270 мянган төгрөгөөр өнгөрсөн жил тогтоосон байсныг энэ жил 12 дахин нэмэгдүүлж энэ оны төсөвт суулгасан. Мөн 2024 оны нэгдгээр сарын 1-нээс байнгын асаргаа хийдэг эцэг эхийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс даахаар хуульчилсан. Ийнхүү энэ оны улсын төсөвт мөн суугасан байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: