МҮБХ допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна

МҮБХ допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулна

Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулахаар болжээ.

Уулзалт өнөөдөр /2024.05.08/ Монгол бөхийн өргөөний хойд талд байх "Миллениум плаза" төвийн 501 тоот танхимд 16.00 цагт болно. Уулзалтад оролцох урилгыг "Спортын арбитр" төрийн бус байгууллага мөн МонголынҮндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлжээ. Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцох нь нээлттэй гэжээ.