Холын зайн морин тойруулгын уралдаан ирэх амралтын өдрүүдэд Төв аймагт болно

Холын зайн морин тойруулгын уралдаан ирэх амралтын өдрүүдэд Төв аймагт болно

“Монголын морин тойруулгын клуб” ХХК-ийн санаачилгаар холын зайн морин тойруулгын “Hipay Cup 24” уралдаан энэ 5 дугаар сарын 11, 12 буюу бямба, ням гарагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болно. Тус уралдаан  монгол, сонгомол төрлөөр болох аж.

Сонгомол төрөлд шүдлэн, дунд нас, дээд нас уралдах бол монгол төрөлд хязаалан, соёолон, их морьд уралдана. Зургаан насны ангилалд тус бүр түрүүлж бүртгүүлсэн 40 адуу, нийтдээ 240 адуу уралдах тов гарчээ. Энэ үеэр маш өндөр нарийвчлалтай зураг авдаг “Photo finish” камер байршуулж дэлхийд алдартай Кинтаки, Хонконгийн жокей клубт хэрэглэдэг секундыг 3000:1 хуваасантай тэнцэх нарийвчлалтай камераар зураг авах юм байна.

охион байгуулагчдын хувьд сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд тус бүр 40 сая төгрөг, мөн тус бүр Prius 30 автомашинаар байлна. Их морь, соёолон, хязаалангийн түрүү магнай тус бүр 40 сая төгрөг, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлна. Тодруулбал, зургаан насанд нийтдээ 240 сая төгрөг, 3 приус, 3 Foton ачааны машин бэлэглэх юм байна.  Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулна. Зохион байгуулагчид  нэг ч төгрөгийн хураамж, шимтгэл авахгүй юм.