Ж.Батзандан: Баялгийн хулгайг таслахын тулд АН-тайгаа нэгдэж сонгуульд оролцоно

Ж.Батзандан: Баялгийн хулгайг таслахын тулд АН-тайгаа нэгдэж сонгуульд оролцоно

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар АН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр Ж.Батзандан АН-тай хамтран сонгуульд оролцож байгаа талаараа мэдээлэв.

АН-ын гишүүн Ц.Жадамба, “Шинэ намыг үүсгэн байгуулагчид АН-д албан ёсоор хүсэлтийг тавилаа. Энэхүү хүсэлт ёсоор Баялагтаа эзэн монгол хөдөлгөөн, Монголын хувьцаа эзэмшигчдийн үндэсний ассисецийн гишүүд хамтран АН-ын бүлэгт дараах хулийг хэлэлцэж өгөх, хамтран ажиллах хүсэлт тавьсан. Энэхүү хуулийн төсөл нь "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэгт тавилаа. Энэхүү хуулийн төсөлтэй АН-ын бүлэг эхний байдлаар танилцаж үзээд үзэл баримтлал, санал санаачлага нэг байгаа тул хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна. Мөн ташрамд дурдахад Шинэ намыг үүсгэн байгуулсан Ж.Батзандан гишүүн болон бусад гишүүд маань АН-д нэгдэж, цаашдаа улс төрийн үйл ажиллагааг хамтран эхлүүлж байгааг илэрхийлж байна" гэв.

Ж.Батзандан, “АН, Шинэ намыг үүсгэн байгуулагчид, Баялагтаа эзэн Монгол хөдөлгөөн хамтраад нүүрсний хулгай, баялгийн хулгайг зогсоох шийдвэрт хүрлээ. Хулгайг хуулиар зогсоодог. Иймд 44 их наядыг хулгайлсан дарга нарыг зогсоохын тулд өнөөдөр хуулийн төслийг өргөн барьж, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлд хүргүүлж байна. Бид АН-тайгаа хамтарч Монголын төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооно. Нэг намын дарангуйллыг таслахын тулд АН-ыг дэмжиж снгуульд оролцож байгаа юм. Бид ажлын хэсэг байгуулсан байгаа. Маргааш ажлын хэсгийн хуралдаан болж, АН-тай сөрөг хүчний бусад нам хөдөлгөөнүүд хэрхэн яаж хамтран ажиллах талаар хэлэлцээрт гарын үсэг зурна" гэв.