УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Таг гацсан Дарханы замын төслийн араас уйгагүй явлаа" хэмээн попорч, богино бичлэг хийжээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Таг гацсан Дарханы замын төслийн араас уйгагүй явлаа" хэмээн попорч, богино бичлэг хийжээ

Дөрвөн жилийн турш гацсан Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Гэхдээ 90 хувьтай ашиглалтад орсон бөгөөд тэмдэг, тэмдэглээ байрлуулах зэрэг ажлууд дутуу байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд тус замын ажлын тендер будилж дахин зарлан хугацаа алдсанаас болж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсон. Мөн байгаль орчин ч ихээхэн сүйдсэн. 

Харин тус замын барилгын явцын ажлыг мэдээлэгч гэх нэрийг өөртөө өгсөн Г.Дамдинням гишүүн сонгуулийн өмнөхөн тус зам дээр явганаар алхаж, түүнийгээ богино бичлэг болгон сошиал хаягтаа түгээн "Дөрвөн жилийн турш таг гацчихсан байсан энэ төслийн араас тасралтгүй явлаа. Одоогоор 90 хувь гүйцэтгэлтэй байна" хэмээн рекламджээ. Түүний хувьд хэсэг хугацаа өнгөрөөд л уг асуудлаар "шоу" хийдэг. Замын ажил дээр очиж лайв хийх, "Дарханы замын гацааг гаргаад санаачлагатай ажиллаж байгаа", "Салбарын сайдыг би шахаж байна" гэх мэтээр хэвлэлд яриа өгсөөр ирсэн. 

Эцэстээ түүнтэй, түүнгүй Дарханы зам ашиглалтад ордгоороо орсон. 2022 онд Дарханы замын барилгын ажил дуусна гэж салбар хариуцсан сайд Л.Халтар удаа дараа мэдэгдсэн байдаг. Энэ дагуу ажлын явц, санхүүжилтын байдлаас шалтгаалаад барилгын ажил нь дуусах цагтаа дууссан байхад Г.Дамдинням гишүүн оролцож "баатар" болох  гэж оролдсоор ирсэн бол одоо сонгуулийн пиартаа ашиглаж эхлэв. Энэ бол замын ажил дээр нь очиж лайв хийгээд УИХ дээр хэсэг яриад эсвэл хэвлэлд ярилцлага өгснөөрөө шийдэгдсэн асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банк болон яам, гүйцэтгэгч компани болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан ажил. Гэтэл Дарханы иргэдэд сайн нэртэй болохын тулд цаашлаад удахгүй болох сонгуулиар "Би зам тавиулсан" гэж ярихын төлөө ингэж идэвх царайлсан нь олны шүүмжлэлийг дагуулав. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.