Хайр сэтгэлийн харилцаанаасаа болж амиа хорлосон 21 настай залууд хятадын ард иргэд хүндэтгэл үзүүлжээ

Хайр сэтгэлийн харилцаанаасаа болж амиа хорлосон 21 настай залууд хятадын ард иргэд хүндэтгэл үзүүлжээ

Хятадад 21 настай, эрэгтэй хайр сэтгэлийн харилцаанаасаа болж амиа хорлосон явдал олон нийтийг ихээхэн эмзэглүүлээд байна. “Fat Cat” хэмээх стрийм нэртэй залуу өөрөөсөө зургаан насаар эгч найз бүсгүйтэй байжээ. Залуу тус эмэгтэйг бүхий л сэтгэлээсээ хайрлаж хэдэн мянган км-ийг туулан очиж уулздаг байсан бөгөөд сүүлийн 2 жил үерхэх хугацаандаа найз бүсгүйдээ нийт 500,000 юань (225 сая төгрөг) өгчээ.

Ингэхдээ өөрөө цагийн ажил хийж зөвхөн ногоогоор хооллодог байсан боловч бүсгүй мөнгө авсаар байсан аж. Бие болон сэтгэлээрээ туйлдсан залуу найз бүсгүйдээ бургер идмээр байгаагаа хэлсэн ч найз бүсгүй нь тоогоогүй тул сэтгэл гутралаа барьж дийлэлгүй амиа хорлосон талаар хятадын “weibo” болон  бусад цахим сүлжээгээр таржээ.

Хятадын ард иргэд хөөрхий хүүгийн эмгэнэлт үхлийг өрөвдсөндөө амиа егүүтгэх гэж үсэрсэн гүүр болоод гэрийнх нь ойролцоо хамгийн их идэхийг хүссэн “Mcdonalds” бургер болон цэцэг, захидал тавин хүндэтгэл үзүүлжээ. Одоо ч тэрхүү гүүрний ойролцоо олны хөл тасрахгүй эмгэнэл илэрхийлсээр байгаа аж.