"Blackpink" хамтлагийн Жэнни "Met Gala"-д оролцохдоо "ALAIA" брендийн тусгайлан түүнд зориулж, 200 гаруй цаг урласан даашинзаар гоёжээ

"Blackpink" хамтлагийн Жэнни "Met Gala"-д оролцохдоо "ALAIA" брендийн тусгайлан түүнд зориулж, 200 гаруй цаг урласан даашинзаар гоёжээ

Дэлхийн томоохон загварын шоунуудын нэг болох "Met Gala 2023" улаан хивсний ёслол Нью Йорк хотноо өнөөдөр /2024.05.07/ болж байна. 

Энэ жилийн Met Gala  "Sleeping Beauties: Reawakening Fashion” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй. Үзэсгэлэнгээс дутахгүй чухал зүйл бол алдарт “Met”-ийн шатаар өгсөх оддын улаан хивсний ёслол юм. "Загварын супер цом" гэж нэрлэгддэг "Met Gala" нь сүүлийн арван жилийн турш хамгийн мартагдашгүй дүр төрхийг бий болгож ирсэн. 

Тэгвэл энэ жилийн "Met Gala"-д Blackpink хамтлагийн Жэнни олны анхаарлыг ихэд татлаа. Тэрбээр Anna Wintour-ийн VIP жагсаалтаар уригдаж иржээ. Ингэхдээ ALAIA брендийн тусгайлан Жэннид зориулан, 13 метр давуугаар 200 гаруй цаг урласан Pieter Mulier-ийн бүтээсэн даашинзаар гоёжээ.