Их Британиас Монголд суугаа Элчин сайд Фиона Блайт “Эзэнт гүрний хүндэт гишүүн” одонг хүртэхдээ "Монгол дээл"-ээр гоёжээ

Их Британиас Монголд суугаа Элчин сайд Фиона Блайт “Эзэнт гүрний хүндэт гишүүн” одонг хүртэхдээ "Монгол дээл"-ээр гоёжээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суух Элчин сайд Фиона Блайт “Member of the Order of the British Empire” буюу “Их Британийн эзэнт гүрний хүндэт гишүүн” одонг өнгөрсөн Бямба гарагт /2023.05.04/ хүртжээ.

Уг ёслолын үеэр Элчин сайд Фиона Блайт одонгоо гардан авахдаа саарал эмжээртэй цагаан торгон дээлээр гоёсон байна. Ф.Блайт манай улсад 2023 оны долоодугаар сард томилогдон ирж, наймдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Тэрбээр Монголд томилогдохоосоо өмнө Вьетнамын нийслэл Ханой хот дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, НҮБ-ын дэргэдэх Их Британийн төлөөлөгчийн газрын бодлогын тэргүүнээр ажиллаж байжээ.