ВИДЕО: Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл нутгаадаа гүйсэн хоёр монгол адууны тухай баримтат киног ирэх амралтын өдөр үзэгчдийн хүртээл болгоно

ВИДЕО: Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл нутгаадаа гүйсэн хоёр монгол адууны тухай баримтат киног ирэх амралтын өдөр үзэгчдийн хүртээл болгоно

Монгол адуунд нутгаа зорин гүйдэг ухаан байдаг гэдгийг баталж, дэлхийд таниулахаар “Дэлхийн морьтнууд” төслийн баг монгол адууны тухай баримтат кино хийхээр болж 2022 онд бага насандаа зарагдсан хоёр монгол адуу унасан газраа зорьж, идээшсэн бэлчээр ижилдэн дассан сүргээ орхин гүйж явааг баримтжуулж  “Гайхамшигт монгол адуу” баримтат киног бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас  Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин мянга гаруй км замыг туулж  нутагтаа очсон. Мөн тус киног хоёр сая гаруй хүн үзсэн байдаг.

“Гайхамшигт монгол адуу” баримтат киноны хоёр адуу

Хамгийн сонирхолтой нь тус бүтээлийг хийсэн кино багийнхан  хоёр морь хүний ч олохооргүй замаар эгц  шулуун давхина гэж төсөөлөөгүй аж. Мөн эл бүтээлийн дараа морь судлаачдын дунд монгол адуу нутаг, сүрэг, эзэн гэх гурван зүйлээс чухам аль руу нь тэмүүлж гүйдэг нь асуултын тэмдэг хэвээр үлджээ.

Тиймээс “Дэлхийн морьтнууд” төслийн баг дахин хоёр морь гүйлгэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ тус бүтээлийг дэлхийд гаргаж, монгол морины гайхамшгийг үнэт өвөөр бүртгүүлэх зорилготой Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл дахин хоёр морь гүйлгэсэн юм.

“Дэлхийг Тамгалсан Монгол Адуу” баримтат кино

Тэгвэл “Гайхамшигт Монгол Адуу” нь үргэлжлэл  “Дэлхийг Тамгалсан Монгол Адуу” баримтат кино ирэх амралтын өдрүүдээр /2024.05.11-12/ үзэгчдийн хүртээл болох аж.

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө