Малайзын жүжигчин Мишель Йео АНУ-ын Ерөнхийлөгчийн дээд шагналыг хүртлээ

Малайзын жүжигчин Мишель Йео АНУ-ын Ерөнхийлөгчийн дээд шагналыг хүртлээ

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын иргэдэд олгодог төрийн хамгийн дээд шагнал болох Эрх Чөлөөний Медалийг салбар салбарын төлөөлөл болсон 19 хүнд гардуулжээ. Тэдний дунд Оскарын шагналт Малайзын жүжигчин Мишель Йео, олимпын долоон медальтай АНУ-ын усан спортын тамирчин Кэти Ледэки, бусдын гарт алагдсан иргэний хөдөлгөөний идэвхтэн Медгар Эверс, телевизийн хөтлөгч Фил Донахью зэрэг алдартнууд байсан юм.

Америкийн Кино Урлагийн Академийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны Ази жүжигчин Мишель Йео болон сансарт ниссэн эмэгтэйчүүдэд энэ үеэр хүндлэл үзүүлжээ.

Байден бас Ардчилсан Намын хамтран зүтгэгчдээ шагнасан нь 2020 оны сонгуульд Өмнөд Каролинад ялахад нь тусалсан Конгрессын гишүүн Жим Клайбурн, өнгөрсөн оныг хүртэл Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикерээр ажиллахдаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нь хувь нэмрээ оруулсан Нэнси Пелоси нар байжээ.

Эх сурвалж: Times

 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө