Х.Нямбаатар: Ж.Батжаргал гишүүн зориуд буруу хараад байгаа юм уу. Хотын гишүүдээс зургааг нь Зуунмодод ажиллуулна гэж заасан

Х.Нямбаатар: Ж.Батжаргал гишүүн зориуд буруу хараад байгаа юм уу. Хотын гишүүдээс зургааг нь Зуунмодод ажиллуулна гэж заасан

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, "Үнэндээ энэ хуулийн учрыг би ойлгохгүй байна. Олон улсын нисэх буудлыг дагуулж шинэ хот байгуулах шийдвэр аль эрт гарсан. Төлөвлөлт хийгээд тэр дагуу дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа. Бид цаашид хот байгуулна гэвэл төлөвлөлт байгуулалтын хуулиа нэг харах ёстой. Мөн Төв аймаг өөрийнхөө хөгжлийг шинэ нисэхтэйгээ уялдуулаад хийсэн байна. Гэтэл энэ хуулинд дандаа Улаанбаатар хоттой шүтэлцсэн заалтууд оржээ. Тэр хотын хөгжил энэ хуультай уялдах юм уу? 

Асуултанд Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа. Тэрбээр, "Ж.Батжаргал гишүүн зориуд буруу хараад байгаа юм уу эсвэл бид нар танд буруу материал тараачихсан юм уу. Хотын гишүүдээс зургааг нь сонгоно л гэж байгаа шүү дээ. Гурвыг нь хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг оруулья гэсэн байгаа. Хоёрдугаарт Ж.Батжаргал гишүүн таны асуултанд өглөө байнгын хороон дээр ч хариулсан. 2020 онд 52 дугаар тогтоолоор "Алсын хараа 2050" гэж урт хугацааны бодлогын баримт бичигт Улаанбаатар хотыг амьдрахад таатай байгальд ээлтэй ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд хаяа дагуулан хот бий болгон гээд заачихсан. Улаанбаатар хотын хөгжлийн тэлэлтийг Төв аймгийн интеграцид оруулж хөгжүүлнэ л гэсэн агуулгатай. Үүнээс илүү юу хэлэх вэ дээ. УИХ Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын хуулийг оруулж ир гэж Засгийн газарт үүрэг өгсөн. Үүний дагуу л оруулж ирж байгаа шүү дээ.

ҮЗЭХ: