УИХ-ын чуулганы хуралдааныг 7 хоног завсарлуулж, сонсголуудыг цуцлахаар болжээ

УИХ-ын чуулганы хуралдааныг 7 хоног завсарлуулж, сонсголуудыг цуцлахаар болжээ

УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр /2024.03.15/  нээсэн ч ирц бүрдэхгүй байсаар үр дүнтэй хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрэв. 

Учир нь, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа гэх шалтгаанаар байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, бүрдлээ гэхэд цөөн гишүүнтэйгээр хуулийн хэлэлцүүлгийг хийж ач холболдол, ирээдүйд гарах үр дагаварыг тооцох зэргийг хаягдуулж байна. Ийнхүү УИХ-ын үйл ажиллагаа цалгардсаар буй учир УИХ-ын чуулганы хуралдааныг 7 хоногийн хугацаатай завсарлуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 06-13-ныг хүртэл завсарлуулах аж. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, "Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд  уур амьсгалын өөрчлөлтөөс уламжлалт мал аж ахуйд  учруулж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тухай, хуулийн хэрэгжилт, "Шинэ хоршоо, чинээлэг малчин" санаачилгын хэлэлцүүлэг зэрэг ажлаар хөдөө орон нутагт ажиллая гэсэн санал хүсэлтийг ирүүлсэн.  Үүнийг харгалзаж үзээд чуулганыг завсарлуулж магадгүй. Энэ үед хууль хэлэлцэх маш хүнд байдаг. Өмнөх парламент хурууны хээгээр санал өгдөггүй байсан учраас "төгөлдөр хуурдах" гэсэн нэр томьёотой байсан. Долоон гишүүн сууж байгаад л хууль баталчихдаг, ирц бүрдүүлчихдэг байсан жишээнүүд байдаг юм билээ. Нэг гишүүн 10 секундэд есөн гишүүний кнопыг дарж рекорд эвдэж байсан" гэсэн юм. 

Үүнээс гадна газрын болон "Ногоон автобус"-ны худалдан авалттай холбоотой сонсголуудыг цуцалж байгаа аж. Учир нь сонгууль дөхөж УИХ-ын гишүүдийн улс төрийн идэвх их байгаа энэ эдгээр сонсгол руу анхаарч, зохион байгуулалтыг хийх хүнгүй байна гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Цаашлаад цаг хугацааны хувьд ч боломжгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө