МҮОНРТ-ийн айл өрхүүдээс авдаг 1200 төгрөгийн хураамжийг 2500 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлжээ

МҮОНРТ-ийн айл өрхүүдээс авдаг 1200 төгрөгийн хураамжийг 2500 төгрөг болгон нэмэгдүүлэх саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлжээ

МҮОНРТ нь сар бүр айл өрхүүдээс авдаг 600-1200 төгрөгийн хураамжийг 2500 төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Саналаа хүргүүлсэн. Хураамжийг нэмэгдүүлэхгүйгээр чанартай уран бүтээл хийх, хуримтлагдсан өр төлбөрөөс гарах боломжгүй байгаа. Үндэсний зөвлөл болон удирдлагуудын зүгээс бүх талын тооцооллыг хийгээд хураамжийг нэмэгдүүлэх саналд хүрч, УИХ, Засгийн газарт саналаа хүргүүлсэн. МҮОНРТ нь хөдөө орон нутгийн айл өрхүүдээс 600 төгрөгийн хураамж татдаг бол хот суурингийнхнаас 1200 төгрөгийг авдаг. Үүнийхээ 10 хувийг ажлын хөлс гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д өгдөг. 1200 төгрөг нь аль 2005 оны нэг доллартай тэнцэх ханш" гэсэн юм.  Ташрамд дурдахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2024.05.02/ хурлаар МҮОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцсэн юм. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө