Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьсан тухайгаа өөрийн твиттер хуудастаа мэдээлсэн байна.
Тэрбээр, "Би олон улсын байгууллагын хүрээнд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар монгол түнш /Б.Батцэцэг/-тэйгээ утсаар ярьсан. Гадаад харилцааны яамд хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон. Мөн Б.Батцэцэг сайдыг Украинд айлчлахыг урьсан" хэмээжээ.
I had a call with my Mongolian counterpart @BattsetsegBatm2 on the development of our bilateral relations and cooperation within international organizations. We agreed to hold political consultations between foreign ministries. I also invited Minister Batmunkh to visit Ukraine.
— Dmytro Kuleba (@DmytroKuleba) May 1, 2024
Сонирхуулахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулебатай утсаар ярьсан нь анхны тохиолдол биш юм. Тодруулбал, тэд Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосон өдрийн тохиолдуулж, энэ оны нэгдүгээр сар /2024.01/-д хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан байдаг.