Д.Энхбат: Б.Хурцын хамаарал бүхий компаний өр, татварыг шалгасаны төлөө ажил дээрээсээ баривчлагдаж, 1037 хоног хоригдсон

Д.Энхбат: Б.Хурцын хамаарал бүхий компаний өр, татварыг шалгасаны төлөө ажил дээрээсээ баривчлагдаж, 1037 хоног хоригдсон

“Татварынхны” гэх дуулиант хэргийн гол эзэн болох Д.Энхбат ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас болж ажил, амьдралаараа хохирсон талаар өмнө нь удаа дараа мэдээлж байсан. Тэгвэл тв9 телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт орж, энэ талаараа ярьжээ.

Тэрээр “ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хууль бус үйл ажиллагаа тухайн үед хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Тухайн үед би БГД-ийн татварын хэлтэст ажиллаж байсан бөгөөд манай дүүрэгт харьяалагддаг түүний хамаарал бүхий “Сарнайх” гэх компаний татвар, ногдуулалтын асуудлыг шалгасан. Үүний хүрээнд татвараа хугацаанд нь төлөөгүй тус компанид 70,2 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ өрийг барагдуулах, арга хэмжээг авч ажиллах үед надад Б.Хурц нөлөөлж, ТЕГ-ын даргаар яриулдаг гэх мэт асуудлууд гарч байсан. 2012 оны арваннэгдүгээр сард ТЕГ дээр хууль эрхзүйн хэлтсийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдсан. Миний бие тэр шалгаруулалтанд тэнцээд АТГ-луу “Д.Энхбат энэ албан тушаалыг хашихад ашиг сонирхлын зөрчил байна уу, шалгаж өгөөч” гэсэн бичиг явуулсан. Гэвч энэ бичгийн хариу маань ирдэггүй. Гэтэл эргүүлж бичсэн мессеж нь “цагдаад байсан нэг муу бацаан уу” гээд гурван цэг тавьсан байсан. Ингээд 2013 оны нэгдүгээр сарын 28-нд өглөө ажил дээрээ очиход АТГ-ын 4 ажилтан ирчихсэн, намайг баривчилсан. Би 461-р хорих ангид 1037 хоног хоригдсон” гэж ярьжээ.