Мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна

Мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгдэж, 20-120 см зузаан мөсөн бүрхүүл тогтжээ. 

Ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна. Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд  цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.