УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг МАН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэжээ

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг МАН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэжээ

Говийн аймгийн иргэдийн саналаар сонгогдон 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж буй яруу найрагч Г.Мөнхцэцэгт улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж МАН-аас өөрт нь мэдэгдсэн талаар намынхан нь ярьж байна. Түүний хувьд УИХ-д хоёр удаа сонгогдохдоо Говьсүмбэр, Дундговийн иргэд, сонгогчдыг төлөөлсөн байдаг. Харин энэ удаа МАН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн байна. Шалтгаан нь түүний рейтинг муу, өнгөрсөн хугацаанд сайн ажиллаагүй гэж дүгнэж байж магадгүй байна. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар яруу найрагч Г.Мөнхцэцэг гишүүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн билээ.