Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Сүхбаатарыг томилжээ

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Сүхбаатарыг томилжээ

Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын Хорооны бага хурал өчигдөр /2024.04.28/ хуралдаж намын удирдлага, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. 

Хурлаар намын хорооны дарга, дэд дарга нарыг сонгон томилсон бөгөөд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бага хурлын гишүүн Борхүүгийн Сүхбаатарыг Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар томилсон байна. Б.Сүхбаатар нь 2008-2012 онд Баянзүрх дүүргийн 24-р хорооны ИНХ-ын дарга, 2008-2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 он, 2020 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй бөгөөд НОСК-ийн захирал, Нийслэлийн засаг даргын барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэгэн юм. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө