Хурд хамтлаг Японд аялан тоглолтоо хийнэ

Хурд хамтлаг Японд аялан тоглолтоо хийнэ

Монголын рок попын ертөнцийн домог болсон "Хурд" хамтлаг өнгөрсөн 2023 оны зургаадугаар сарын 10-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 30 жилийн ойн тоглолтоо хийсэн билээ.

Ойн хүрээнд хамтлагийнхны зүгээс шүтэн бишрэгчдэдээ зориулан “Хурд” нэртэй шар айраг болон зун, намар, өвөл, хаврыг бэлгэдсэн дөрвөн ширхэг пянз, бүх цомгоо багтаасан CD-ны цуглуулга, хамтлагийн нэрийн бараануудыг гаргаж, тоглолтынхоо дараагаар хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийсэн юм. Тэгвэл хамтлагийнхан Хурд-Японд 30 жил аялан тоглолтоо эхлэхээр болжээ. Аялан тоглолт тус улсын Нагояа хотод 2024 оны тавдугаар сарын 3-нд эхлэх бөгөөд тасалбар нь худалдаанд гарч эхэлжээ.