МАН-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул бүлэг хуралдахгүй

МАН-ын гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул бүлэг хуралдахгүй

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэдэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй МАН-ын бүлэг энэ долоо хоногт ч хуралдахгүй. 

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь хөдөө орон нутагт томилолттой байсан тул бүлгийн хурал хийх ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хуралдаагүй юм. Харин Ардчилсан намын бүлэг хуралдаж, УИХ-аар баталсан хууль, мөн С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан цацсан нэвтрүүлгийн талаар хэлэлцсэн. Тэгвэл энэ долоо хоногт ч мөн адаил АН-ын бүлэг хуваарьт ёсоор хуралдаж, МАН-ын бүлэг хуралдахгүй гэв.