Тейлор Свифтийн шинэ цомог "Beatles" хамтлагийн амжилтыг эвджээ

Тейлор Свифтийн шинэ цомог "Beatles" хамтлагийн амжилтыг эвджээ

Америкийн дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог болох "The Tortured Poets Department" худалдаанд гарсан эхний өдрөө 1.6 сая хувь борлогдсон талаар “Billboard” мэдээлсэн. Тэрээр энэхүү шинэ цомгоороо Британийн хөгжмийн чартыг тэргүүлснээр "Beatles" хамтлагийн амжилтыг эвдээд байна.

Тодруулбал, Т.Свифт шилдэг цомгийн жагсаалтыг 12 дахь удаагаа тэргүүлснээр ийм амжилтад хамгийн богино хугацаанд хүрсэн уран бүтээлчээр тодорсон байна. "Official Charts" компанийн мэдээлснээр, Тейлор Свифт уг амжилтад 11 жил зургаан сарын дотор хүрснээр "Beatles" хамтлагийн 14 жил нэг сарын амжилтыг шинэчилсэн гэжээ. Т.Свифт ирэх сард Парист үргэлжлэх "Eras" тоглолтоороо мөн хөгжмийн салбарын шинэ дээд амжилтуудыг тогтоож, тоглолт хийж буй улсынхаа эдийн засгийг өсгөж байна.

Үүнээс өмнө дуучин 2023 оны 10-р сард "1989 (Taylor's Version)" цомгоороо хамгийн их борлуулалт хийж байжээ. Дөрөвдүгээр сарын 3-нд Тейлор Свифт 1.1 тэрбум долларын хөрөнгөөр "Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад бичигдсэн бөгөөд 2023 онд Eras аялан тоглолтоороо тэрбум гаруй доллар цуглуулсан дээд амжилт тогтоон 4.3 сая тасалбар зарж чаджээ.