"ХҮН" нам 2024 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ СЕХ-нд хүргүүллээ

"ХҮН" нам 2024 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ СЕХ-нд хүргүүллээ

ХҮН нам 2024 оны УИХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж байна.

Энэ үеэр ХҮН намын дарга Т.Доржханд "ХҮН намын зүгээс ирэх сонгуульд өрсөлдөх хүсэлтээ СЕХ-нд албан ёсоор хүргүүлж байна. Бид анх удаагаа дангаараа УИХ-д орно гэдэг томоохон шийдвэрээ намын бүх гишүүдийн саналаар гаргаад байна. Үүгээрээ парламентийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал алхам болно. Урд өмнө сонгуулиар ХҮН нам дангаараа оролцож чадаагүй. Тухайн үеийн хууль хүчний нөлөөгөөр ХҮН намыг дангаар нь оролцуулдаггүй байсан. Энэ удаад бид парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд энэ шийдвэрээ гаргалаа. Тиймээс эрх барьж байсан МАН, АН-уудыг энэ удаад ХҮН нам давна гэсэн итгэл үнэмшил бидэнд байна" гэж мэдээллээ.