СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна.

Түүнчлэн 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь.  Салхи өнөөдөртөө нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нийт нутгаар сэрүүн байх тул малчид малаа хол бэлчээхгүй байж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна. Хол замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, цасан болон шороон шуурганы үед хурдтай явахгүй, шуурга намдтал нөмөр газар түр зогсох, асаасан гал, тамхиа гүйцэт унтраах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.