ШУУРХАЙ: Америк, Австрали, Канад зэрэг орнууд руу нислэг үйлдэх хоёр дахь "Боинг 787-9" онгоцоо МИАТ өнөөдөр хүлээн авч байна

ШУУРХАЙ: Америк, Австрали, Канад зэрэг орнууд руу нислэг үйлдэх хоёр дахь "Боинг 787-9" онгоцоо МИАТ өнөөдөр хүлээн авч байна

МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сар /2023.05/-д хол зайд нисэх чадвартай хоёр ширхэг Боинг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулсан байдаг.

Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлгийг өнгөрсөн оны наймдугаар сард /2023.08.11/ хүлээн авсан бол хоёр дахь агаарын хөлгийг өнөөдөр /2024.04.25/ хүлээн авч байна. 

АНУ зэрэг холын зайд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тухайн боинг 787-9 агаарын хөлгийг "Мөнххаан" гэж нэрлэхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Тухайн хөлгийг түрээлэж авснаар АНУ зэрэг холын зайд хоёр дахин хямд үнээр, 2-3 дахин бага хугацаанд нисдэг болох юм. Цаашид тухайн хөлгөөр Австрали, Канад зэрэг улс орон руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ.