Хуучны гэгдэх хальсны гэрэл зургуудыг эргэн сэргээсэн “Мартагдсан шинэ” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд дэлгэгдлээ

Хуучны гэгдэх хальсны гэрэл зургуудыг эргэн сэргээсэн “Мартагдсан шинэ” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд дэлгэгдлээ

Хуучны гэгдэх хальсны гэрэл зураг эргэн сэргэж өдгөө ч шинэ бүтээлүүдийг гэрлээр зурсаар “Мартагдсан шинэ” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс  тавдугаар сарын 5 өдрийг хүртэл дэлгэгдэж байна.

Уран бүтээлээ ид туурвиж буй залуу болон дунд үеийн 22 гэрэл зурагчид туршлага солилцох, нэгнээсээ суралцах замаар хамтдаа хөгжих зорилготой энэхүү богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Үзэсгэлэнд оролцогчид 36 кадртай хар цагаан хальсаар “Мартагдсан шинэ” сэдвийн хүрээнд гэрэл зураг авсан бөгөөд тус үзэсгэлэнд нэг гэрэл зурагчин тус бүрийн нэг бүтээл оролцож байна.

Мөн Баримтат гэрэл зургийн томоохон төлөөлөгч Ц.Батзориг агсны урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй нэгэн бүтээл үзэсгэлэнд дэлгэгдэх аж.