БНСУ-ын Сөүл хотноо 19 дахь удаагаа зохион байгуулагдсан "KUACE 2024" олон улсын мэргэжлийн болон сонирхогчдын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 10 гаран орны мянга 200 бүжигчид оролцоноос МУҮУИТ-ын гоцлол бүжигчин МУСТА Б.Эрдэнэбаяр шилдгийн шилдэг Гран при, тэргүүн байрын хоёр шагналыг хүртлээ.
