Өнөөдөр "Монгол бөхөнгийн өдөр" тохиож байна

Өнөөдөр "Монгол бөхөнгийн өдөр" тохиож байна

Өнөөдөр / 2024.04.23/ "Монгол бөхөнгийн өдөр" тохиож байна. Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн манай оронд л бий. Хэдийгээр Монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өсөж байгаа ч бид сэтгэл тайвшрах ёсгүй. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн хомстол, ган зуд, халдварт өвчин гээд тэдэнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан гэж WWF Mongolia мэдээллээ.