Тэрэлж орчмоос  40 тонн хог түүж, хогийн цэгт хүргэжээ

Тэрэлж орчмоос 40 тонн хог түүж, хогийн цэгт хүргэжээ

Солонго-Хонх”Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын "МОКТА" холбоотой хамтран зохион байгуулж Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар -ын албан хаагчид дэмжин оролцсон байна.

Энэ хүрээнд “Байгальд хоггүй аялъя” уриалгыг гаргаж, аялал жуулчлал эрхлэгч 60 гаруй байгууллагын 320 хувь хүмүүс,Налайх дүүргийн 6 дугаар хороо хамтран Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу 40 тонн хог түүж машинд ачиж, хогийн цэгт хүргэжээ.