Энэ жил 18 нас хүрч байгаа Камертон хамтлаг Европын холбооны улсуудаар анх удаагаа аялан тоглолт хийж буй. Энэ хүрээнд Камертон хамтлаг хоёрдугаар сарын 16-нд Будапешт хотоос тоглолтоо эхлүүлж, Прага, Вена, Женев, Франкфурт, Antwerp, Берлин, Стокголм, Дублин, Лондон зэрэг хотуудад тоглоод байгаа юм. Харин өчигдөр /2024.04.22/ Японы Токио хотод тогложээ.
