Дэлхийн алдарт их зургаан марафоны нэг Лондон марафон гүйлтийн тэмцээн өчигдөр /2024.04.21/ болсон. Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын тамирчин У.Ганзориг 42.195 км замыг Монгол үндэсний гутал, хувцастай туулж өв соёлоо сурталчлан таниулах “Guinness world record” challenge хийжээ. Тэрбээр Лондон марафонд гүйж 04 цаг 22 минут 59 секундэд замаа дуусаж бариандаа амжилттай орсон байна.
