"Өмнөговийн Зурамтай уулнаас нас бие гүйцсэн ирвэс үхсэн байдалтай олдсон. Мөн тус ууланд олон тооны янгир үхэж байгаа"

"Өмнөговийн Зурамтай уулнаас нас бие гүйцсэн ирвэс үхсэн байдалтай олдсон. Мөн тус ууланд олон тооны янгир үхэж байгаа"

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Зурамтай ууланд нэгэн ирвэс үхжээ. Урьдчилсан байдлаар идэш тэжээлгүйн улмаас өлдөж үхсэн гэж дүгнэж байгаа ч олон улсын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Мөн энэ өвөл, хавар олон тооны янгир үхсэн тохиолдол бүртгэгдээд байгаа Мөн тул ууланд  гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Тэгвэл бид энэ талаар “Аргаль, янгир хамгаалах сан”-гаас тодруулахад, Зурамтай уулнаас нас бие гүйцсэн үхсэн ирвэл олдсон. Тухайн ирвэсийг нутгийн малчин н.Энхээ гэх хүн олж бидэнд мэдээлэл хүргүүлсэн. Бид урьдчилсан байдлаар усгүйн улмаас цангаж үхсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Манайх “Ирвэл хамгаалах сан”-тай холбогдож мэдээллийг хүргээд байгаа. Манай байгууллагын хувьд Өмнөговь аймгийн хэд хэдэн байршилд хиймэл цөөрөм гаргах гэхчлэн биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Гэвч бүх газарт хүрч ажиллаж чаддаггүй учир зарим орхигдсон газрууд говийн хуурайшилтаас болж өвс тэжээлийн дутагдалд орох, усны хомстолд орох зэрэг шалтгааны улмаас үхэх тохиолдол гарч байгаа” гэлээ.

ВИДЕО: