Элэгний хавдрын эсрэг эм гаргаж авах судалгааг АШУҮИС, АНУ-тай хамтран хийнэ

Элэгний хавдрын эсрэг эм гаргаж авах судалгааг АШУҮИС, АНУ-тай хамтран хийнэ

АНУ-ын “Memorial Sloan Kettering” хавдрын судалгааны төвийн хавдрын генетик, эмчилгээний лабораторийн эрхлэгч Ханс Гидо Вендел өчигдөр Анагаахын шинжлэх ухааны сургуульд зочилж, багш, оюутнууд болон судлаач, эмч нартай уулзалт хийж, хамтран ажиллахаар болжээ.

Уулзалтад оролцсон Герман профессор Х.Вендел нь Вейл Корнелийн Анагаах ухааны сургуульд ажилладаг бөгөөд хавдрын генетик эмчилгээний чиглэлээр нэр хүндтэй судлаач юм. Тэрбээр монгол эмч, судлаачдад судалгааны шинэ үр дүн, эмчилгээнд нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулаад, элэгний хавдрын эсрэг эм гаргаж авахад АШУҮИС-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцолжээ. Улмаар тус сургуулийн ректор Б.Дамдиндоржтой хамтын ажиллагааг эхлүүлж, ахисан түвшний оюутнуудыг төвдөө сургах, хавдрын суурь судалгаа, генийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.