Өнөөдөр говь талын нутгаар 23 градус хүрч хална

Өнөөдөр говь талын нутгаар 23 градус хүрч хална

Өнөөдөр /2024.04.16/ ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруунаас 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +18...+23 градус, бусад нутгаар 14...+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 20-нд нутгийн баруун хагаст 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.