Шакира зургаан жилийн дараа аялан тоглолтоо хийхээр болжээ

Шакира зургаан жилийн дараа аялан тоглолтоо хийхээр болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд  болсон“Coachella" наадмын гэнэтийн зочин болж тайзнаа гарч ирсэн дуучин Шакира зургаан жилийн дараа аялан тоглолтоор явах гэж буйгаа зарлалаа. Ирэх арваннэгдүгээр сард эхлэх аялан тоглолт нь түүний 12 дахь цомог "Las Mujeres Ya No Lloran"-аар нэрлэгдэх юм.

Тэрээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа, хөлбөмбөгчин Жерар Пикетэй үүсгэсэн хамтын амьдрал нь түүнийг дуу хөгжмөөс завсарлага авч, аялан тоглолтоор явах боломжгүй болгосон гэдгийг хүлээн зөвшөөрчээ.