СОНСГОЛ: Нийслэлд 1000 хүн тутамд нэг, орон нутагт 1600 тутамд нэг эмийн сан үйл ажиллагаа явуулж байна

СОНСГОЛ: Нийслэлд 1000 хүн тутамд нэг, орон нутагт 1600 тутамд нэг эмийн сан үйл ажиллагаа явуулж байна

Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэллээ.

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна.

Энэ үеэр шинжээчдийн дурдсанаар 2020 онд орон нутгийн хэмжээнд 1000 эмийн сан, нийслэлийн хэмжээнд 1343 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2021 оноос эмийн сангийн тоо өсөж, 2022 онд орон нутагт 1103 эмийн сан буюу 100-гаар нэмэгджээ. Харин 2023 оны байдлаар улсын хэмжээнд 2857 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өмнөх онтойгоо харьцуулахад 500 гаруйгаар нэмэгдсэн байна. Шинжээчийн танилцуулснаар үүнийг хүн амын тоотой харьцуулж үзэхэд, нийслэлд 1000 хүн тутамд 1, орон нутагт 1600 тутамд 1 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. 

ҮЗЭХ: