Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.