Баавгай Улаанбаатар хотын ойр орчимд үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг дуудлага бүртгэгдсэнээс хойш 2025 он дуустал нэг ч дуудлага бүртгэгдээгүй байсан ч энэ оны хувьд нийслэл хотод орчмоор баавгай орж ирсэн гэх мэдээлэл 10 орчим бүртгэгдээд байгаа.
Манай сайтын сурвалжлах баг өмнө нь Багануур дүүрэгт суурьшлын бүс рүү орсон баавгайг хэрхэн барьж байгаа талаар мэдээлсэн байдаг. Тэгвэл өчигдөр /2026.09.22/ дахин Багануур дүүргийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн бөгөөд айлын малын хашаа орчимд 30 орчим минут зогсож байгаад явсан талаар зарим эх сурвалжууд мэдээллээ. Иймд иргэд та бүхэн өөрийн амь насаа хамгаалан, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.