"Ц.Элбэгдорж нь ардчилалд хамгийн их хор хохирол учруулж, дэлхийд Монголыг муухай харагдуулсан хүн" гэлээ

"Ц.Элбэгдорж нь ардчилалд хамгийн их хор хохирол учруулж, дэлхийд Монголыг муухай харагдуулсан хүн" гэлээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлаар нэр бүхий хуульч өмгөөлөгч, улс төр судлаач нар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, хуульч П.Баттөр, хуульч өмгөөлөгч Оюунбилэг, улс төр судлаач Хэрлэн, хуульч өмгөөлөгч Оюунцэцэг нар "12 жилийн өмнөх энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан. МАХН нь МАНАН-ийн эсрэг тууштай тэмцэж ирсэн нам. Харин МАНАН нь монголын ард түмний хүсэл зориг, ардчиллыг цогцлоон байгуулах хүслийн эсрэг ажиллаж ирсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь шүүх засаглалын бие даасан, хараат бус байдалд халдаж байсан гэдгийг бид санах хэрэгтэй. Тухайлбал, 2013 онд шүүхийн анхан шатны болон хяналтын шатны шүүхийн бүх шүүгчдийг ажлаас нь чөлөөлж байсан. 

Ингэснээр шүүх засаглал тодорхой хоромд тасалдаж байсан. Тухайлбал, Ц.Элбэгдорж нь Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулах хэлбэрээр Үндсэн хуулийг зөрчсөн. Тодруулбал, шүүхийг тойргоор зохион байгуулсан нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр баталгааждаг. Мөн Ц.Элбэгдоржийн угсарсан хонгилын гол ажлыг хийж байсан ерөнхий прокурор асан Дорлигжав нь хууль бусаар томилогдож байсан  жишээний. 2010 оны тавдугаар сард ерөнхий прокуророор ажиллаж байсан хүнээр өргөдлийг нь өгүүлж байгаад Дорлигжавыг томилж байсан. Хууль зүйн салбарт 10 жилийн туршлагатай ажилласан хүнийг  ерөнхий прокуророор томилдог. Гэтэл Дорлигжав гэж хүн 10 жил битгий хэл 10 сар ч хуульч мэргэжлээр ажиллаагүй. Улмаар энэ бүлэглэлийнхэн бусдыг хууль бусаар шүүж шоронд хорьж, эд хөрөнгийг нь хураадаг байсан. Тэдний хохироосон хүмүүсийн нэг нь Н.Энхбаяр. Одоог хүртэл Н.Энхбаяр гуайг цагаатгаагүй байна. Угтаа бол Ц.Элбэгдорж нь ардчилалд хамгийн их хор хохирол учруулж, Монголыг дэлхийд муухай харагдуулсан. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Долдугаар сарын 01-ний хар үйл явдлыг Ц.Элбэгдорж зохион байгуулж байсныг ч мартаж болохгүй" гэлээ.