"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж нарыг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан шалгаж байгаа билээ. Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нь сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн дүү П.Даваадоржийн компанид давуу байдал олгож, тэд Монгол төдийгүй оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө авсан байж болзошгүй байгаа. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Н.Тавинбэх нарын гэмт хэрэгт холбоо хамааралтай байж болзошгүй хүмүүсийн албан ажил, гэр зэрэг газарт АТГ-аас дөнгөж сая нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт холбоотой байж болзошгүй нотлох баримт, эд мөрийн зүйлсийг хураан авсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Эрчим хүчний үндэсний төв"-ийн захирал Д.Бямбасүрэн, "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг Н.Тавинбэх нарын хэрэгт холбоотойгоор мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэдний гэр, албан тасалгаанаас их хэмжээний гадаад валют, төгрөг, эд зүйлс хураан авсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.