“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар шалгаж байгаа аж. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж байгаа аж.